Шүүдэр ариун сүнс

Шүүдэр ариун сүнс нь Буддын, Күнзийн, Даосын шашны судруудад дурдагдсан хүн төрөлхтнийг аврах гол баатараас илэрдэг нийтлэг бөгөөд бодитой нотолгоо юм.

Өглөө эрт өвсний навчин дээр тогтсон шүүдэр нь усны дусал боловч Аврагчаас ундарч буй Шүүдэр ариун сүнс нь манан, үүл мэт хэлбэрээр зурагт бууж харагддаг бөгөөд, Аврагчийн биеэс гадна тэнгэрээс бууж, газраас оргилон, хажуугаас хуйларч буй мэт илэрдэг. Зурагт буусан зүйлийг нарийвчлан харвал янз бүрийн хэмжээтэй таван өнцөгт хэлбэрүүд эргэлдэж, маш хурдан хөдөлдөг учраас зарим орон зайд харьцангуй удаан тогтож, бүдэг бадаг харагддагийг мэдэж болно.

Шүүдэр ариун сүнсийг нүдээр харах хүн бараг байдаггүй ч, бусад мэдрэхүйгээр мэдэрсэн хүн олон байдаг. Тухайлбал, хамарт үнэр үнэртэж, чихэнд дуу чимээ сонсогдож, аманд амтлаг амт мэдрэгдэж, биед сэрүүн эсвэл галын бөмбөлөг мэт халууныг мэдэрдэг. Мэдээж, ямар ч мэдрэмж авдаггүй хүмүүс ч байдаг.