Бурханы судар Жын-ил-ахамгён-д ирээдүйд Майдар бурхан Гье-ду хааны засагладаг газарт илрэн гарна гэсэн үгс бичигдсэн байдаг.
Гье-ду хааны засагладаг улс нь Гьерим-гүг хэмээн нэрлэгддэг байсан Шиллаг хэлж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн БНСУ юм.
Талхэ хаан хүүгүйгээсээ болж санаа зовж байтал, үүрээр ойд тахиа донгодох чимээг хачин хэмээн үзэж, очиж үзэхэд алтан хайрцагны доор цагаан тахиа донгодж байв. Тэр хайрцаг дотор хүү байсан бөгөөд түүнийг хүүгээ болгон хааны угсааг залгамжлуулжээ. Ийм учраас улсын нэрийг Гьерим болгон өөрчилсөн гэж Самгуг Юса тэмдэглэсэн байдаг.