Шөнө нь цавуутай боов зарж, өдөр нь чүдэнз, саван зарж зовж байгаад үсчний холбоонд их хэмжээний саван нийлүүлдэг болж, их мөнгө олж эхлэхэд, элсэн чихэр импортлох бизнест хөрөнгө оруулалт хийсэн боловч элсэн чихэр дүүрэн ачаад ирж байсан хөлөг онгоц живснээс болж хөрөнгө оруулсан мөнгөө бүгдийг нь алдсан юм.
Хэрэв амьдрал эцсийн эцэст үхлээр төгсөх юм бол яах гэж ингэж зовж амьдрах шалтгаан байна вэ гэж бодсоны эцэст Хан мөрний гүүрэн дээрээс үсэрсэн боловч ойролцоо байсан загас агнуурын завин дээр байсан хүмүүсээр аврагдсан юм.