Шош таривал заавал шош ургаж, улаан шош таривал заавал улаан шош ургадаг зарчимтай адил юм.
Хүн амьдардаг нь амьдрах шалтгаантай байдагтай адил, хүн үхдэг нь мөн үхэх шалтгаантай байдаг.
Тийм шалтгааныг мэдэхгүй байх нь бүрэн гүйцэд сургаал ч биш, шашин ч биш.
Жинхэнэ үнэн гэдэг нь бодит байдалд оршин буй зүйлсийн зарчмыг нарийн тодорхой харж, учир зүйд нийцсэн, үндэслэлтэй, шинжлэх ухаанчаар тайлбарлаж чаддаг байх ёстой.